М.Зоригт дугуйгаар аялна

Зам тээврийн сайд асан М.Зоригт удахгүй 20-иод залуусын хамт БНСУ-д дугуйн аялал хийх болжээ. Тэд нийт 660 км аялах гэнэ. Бүх насны хүн унаж болох, эрүүл мэнддээ анхаарах энгийн хэрэгсэл учраас тэр дуртай байдаг аж.

Хямд төсөр өртгөөр аялах, мөн эх орноо сурталчлах зорилготой гэнэ. Зам тээврийн сайд байхдаа л тэр “Монголчуудаа яаж хямд зардлаар аяладаг болгох вэ” хэмээн бодож эхэлсэн аж. Энэ хүслээ ажил хэрэг болгохоор Бусан руу аялах санаачилгыг жиргээчдэд тавьсан ч тоогоогүй аж.

Харин МВ олон улсын унадаг дугуйн аяллын холбооныхон саналыг нь хүлээн авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)