М.Жексоны эмчид эрүүгийн хэрэг үүсгэх бололтой

Майкл Жексоны эмч Конрад Мюррейд хүнйи амийг санамсаргүйгээр хөнөөсөн үндэслэлээр хэрэг үүсгэж магадгүй байна гэж АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэг үүсгэх үндэслэл болон цаашид шүүхэд шилжүүлэх эсэхийг Лос-Анжелесийн шүүгч шийдэх гэнэ. К.Мюррей алдарт дуучны үхэлтэй холбоотой асуудлаар өнөөг хүртэл тодорхой зүйл хэлээгүй байгаа.
Наймдугаар сард хийсэн задлан шинжилгээгээр М.Жексон пропофол гэх хүчтэй эмийг их тунгаар хэрэглэсний улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Эмч наймдугаар сард цагдаад өгсөн мэдүүлэгтээ “М.Жексоны нойргүйдэх өвчнийг анагаах эмчилгээний нэг хэсэг нь түүнд пропофол өгөх байсан” гэжээ. Эмчийн өмгөөлөгч Эд Чернофф “Миний үйлчлүүлэгч Лос-Анжелест байгаа. Тэр хэнээс ч нуугдаагүй гэдгийг цагдаа нар ойлгосонд бид баяртай байна” гэлээ. К.Мюррейг нэлээн олон хуульч өмгөөлж байгаа бөгөөд тэднийг Эд Чернофф удирдаж байна.
К.Мюррей эмчилгээний үед өвчтөнд хайхрамжгүй хандсанаар шууд бусаар үхэлд хүргэсэн гэж хуулийнхан үзэж байгаа юм.   АНУ-ын адмирал Майк Мюллен Сенатын хуралдаан дээр “Гей хүмүүсийг цэргийн албанд хүчин зүтгэхийг хориглосон шийдвэрийг цуцлах нь зүйтэй” хэмээн мэдэгдэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)