Месси: Бидний мөрөөдөл дэлхийн аварга болох

Дэлхийн аваргаас бусад бүх цол гуншинг хүртсэн агуу хөлбөмбөгчин Лионель Месси Гаититай хийсэн нөхөрсөг тоглолтод гурван гоол оруулж, нэг оновчтой дамжуулалт хийн форм сайтай байгаагаа харууллаа. Тэрбээр тоглолтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Дэлхийн аварга цол бол бидний, манай ард түмний мөрөөдөл. Хамгийн чухал нь эхний тоглолтод л ялалт байгуулах хэрэгтэй. Тэгж чадвал тоглолтоос тоглолтод өсөн дэвших болно. Хэрэв дэлхийн аварга болох боломж нээгдвэл ялахын төлөө хамаг хүчээ зориулна” хэмээн ярьжээ.

Зургадугаар сарын 14-нд эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтод Аргентиний шигшээ баг 16-нд Исланд, 21-нд Хорват, 26-нд Нигертэй тус тус өрсөлдөнө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)