Меламинтай сvvний дуулиан дахин дэгдэв

Жил гаруйн өмнө дэлхий нийтийг сандаргасан меламинтай сvvтэй холбоотой дуулиан Хятадад дахин дэгджээ. Тус улсын Гуижоу мужийн их дэлгvvрvvдэд зарагдаж байсан хvvхдийн тэжээлийн хэд хэдэн сvv, сvvн бvтээгдэхvvнээс меламин илэрсэн нь Бээжингийн эрх баригчдыг сандаргаж эхэлсэн бөгөөд албаныхны мэдээлснээр тэдгээр бvтээгдэхvvн гурван өөр компаниинх аж. Меламинтай нь батлагдсан сvv, сvvн бvтээгдэхvvнvvдийг дэлгvvрvvдээс татсан байна.  Тус улсын төрийн төв агенглагийн мэдээлснээр меламинтай сvv борлуулсан нь батлагдсан сvvлийн компаниуд нярайн биед хортой бодис агуулсан бvтээгдэхvvн vйлдвэрлэснээ хуурай сvv нийлvvлсэн харилцагч байгууллагуудтайгаа холбожээ.
Дээрх муж болон зэргэлдээх тойргууд дахь дэлгvvрvvдэд албаныхан шалгалтаа vргэлжлvvлж байна. 2008 оны дуулиант хэрэгт холбогдож шалгагдсан хvмvvсээс 21 нь гэм буруутай нь тогтоогдсон бол хэдэн зуун тонн меламин худалдаж, хорт бодис агуулсан сvv, сvvн бvтээгдэхvvн vйлдвэрлэсэн хэргээр хоёр нь өнгөрөгч оны арваннэгдvгээр сард цаазлуулсан юм.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)