Мексикийн найруулагч “Алтан буга”-тай боллоо

Япон улсын Нара хотод зохиогдож буй кино урлагийн наадамд Монголоос “Адам” кино шалгарсан тухай өмнө нь мэдээлсэн. 28- 29-ний өдөр болж өндөрлөсөн тус наадмын тухай Монгол талын зохион байгуулагч Х.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.

-Кино наадмын талаар сонирхуулаач…

-10 орны бүтээл нэр дэвшсэнээс гранпри шагнал болох “Алтан буга”-ыг Мексикийн найруулагч “Далай руу” хэмээх бүтээлээрээ авсан.

-Өөр төрөлд шагнал гардуулсан уу?

-Үзэгчдийн таашаалаар нэг кинонд шагнал өгсөн. Тэр шагналыг Израйль найруулагчийн “Ажами” бүтээлд өгсөн дөө.

-Манай Ж.Сэнгэдорж найруулагчийн “Адам” буюу “Хүчилтөрөгч” киног хүмүүс хэрхэн үнэлж байна?

-Маш өндрөөр үнэлсэн шүү. Монголчууд кино хийдэг талаар зарим нь мэддэг ч үгүй юм билээ. Дахиад монголчуудын бүтээлийг наадамдаа оролцуулах хүсэлтэй байгаа гэсэн. Энэ наадмыг цаашид жил бүр зохион байгуулахаар болсон. Кино найруулагчдыг бүтээлээ бэлтгэж байгаарай гэж захимаар байна.

-Ж.Сэнгэдоржтой холбогдож чад санг үй. Та уулзсан уу?

-Сэнгээ өнөөдөр Монголд ирж байгаа байх. “Маш олон зүйл мэдэрсэн” гэж ярьж байнэ билээ. Ирээд чамд наадмын тухай сонирхолтой зүйлс ярих байх аа.

 

Т.НИПОНЬ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)