М.Билэгт буруугүй

Хоёр өдөр хонож, өнжих шахам хуралдаж, сайд нараа томилоход бүх нэр дэвшигчид асуулт тавьж, санал, зөвлөгөө хэлж байсан гишүүд бол О.Баасанхүү, М.Билэгт. Хуралдаанд үг хэлж, асуулт тавих “номинац”-ыг тасралтгүй тэргүүлдэг учраас О.Баасанхүү гишүүн тэгтлээ содон байсангүй. Харин М.Билэгт гишүүний идэвх, чармайлт гойд анхаарал татаж, зарим талаар шүүмжлэл дагуулав. Ярихаар “чалчаа” гэж гоочилж, ярихгүй бол “хэлгүй” хэмээн шүүмжлэх юм. Яаж баймаар юм бэ дээ. Ажил, албан тушаал нь аливаад хүнийг сургаж байдаг. Төрд анх удаа сонгогдсон М.Билэгт гишүүн төд удалгүй чамбайрах биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)