Машин дээр бетон унаган зөрчил гаргасан барилгын үйл ажиллагааг зогсоолоо

Замын хөдөлгөөнд оролцож явсан Приус-20 загварын машин дээр бетон унасан хэрэг энэ сарын 19-ны өдөр гарсан билээ. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг барилга дээр шалгалт явуулж, улмаар үйл ажиллагааг зогсоолоо.

Тодруулбал, СХД-ийн I хороо, Хүүхдийн ордны хойд талын “Глобал хурд” компанийн оффисын зориулалттай 16 давхар барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг панеран хавтангаар таглаж дээр нь бетонон хийц тавьсан байжээ. Хүчтэй салхины улмаас панеран хавтан хийсэж дээр нь байсан бетонон хийц барилгын гадна тал руу унаж иргэн Ө-ийн автомашиныг гэмтээсэн байна. Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн актаар тус барилгыг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)