Мах нийлүүлэх компаниудад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нь

Манай улс махны экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч буй. Энэ хүрээнд мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг ямар нэг хүндрэлгүйгээр авах боломж бүрдүүлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн талаараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэв. Ингэснээр аж ахуйн нэгжүүд бичиг баримт бүрдүүлэхдээ цаг алдахгүй байх боломж бүрдэх нь. Тодруулбал, нэг цэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллага шуурхай үйлчилгээ үзүүлэх гэнэ. Одоогоор аж ахуйн нэгжүүд мах нийлүүлэхийн тулд шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхэд 30 гаруй хоног зарцуулж буй юм.

Бэлтгэсэн: Ц.Ундрал 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)