Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдыг шалгана

Мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт эхэллээ.

Тус ажлын хэсгээс МХЕГ-ын хурлын танхимд нийт 80 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан хяналт шалгалтыг хэрхэн хийх, шалгалтын шалгуур үзүүлэлтийн талаар мэдээллээ.

Үүнээс гадна Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг мах, махан бүтээгдэхүүний 410 үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилтийн гүйцэтгэлийг ирэх есдүгээр сард хийхээр төлөвлөөд байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)