Мах боловсруулах үйлдвэр , мах хадгалах зориулалтын зоорь бүхий ААНБ-ын анхааралд

Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр тогтоолын хүрээнд, өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгаас мал, мах бэлтгэх ажлыг мах боловсруулах үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах гэж байна. Энэ ажилд оролцох хүсэлтэй үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 08.30-17.30 цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 5 давхарын 504 тоот өрөөнд ирүүлэхийг хүсье.

1. Аж ахуйн нэгжийн хүсэлт;

2. Мах хадгалах зориулалттай, дор дурдсан шаардлагыг хангасан зоорьтой тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016-2017 онд гаргасан дүгнэлт;

a. барилгын зураг төслийн дагуу баригдсан;

b. “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS5023:2001” стандартад заасан шаардлага хангасан;

c. 100 тн буюу түүнээс дээш багтаамжтай, 18-20°С хөлдөөх тоног төхөөрөмжтэй;

d. орчны температур, харьцангуй чийглэгийг хянах зориулалтын багаж, хэрэгслээр тоноглогдсон.

3. Мах хадгалах зоорины электрон пүүг хянасан тухай стандарт, хэмжил зүйн байгууллагын баталгаажуулалт;

4. Зоорины ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад хяналт тавих малын эмчийн мэргэжлийн дипломын хуулбар;

5. Шаардлага хангасан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;

6. Яам болон тухайн аймгаас заасан өвөлжилт хүндрэлтэй байгаа бүсээс мал, мах бэлтгэх, түүнд шаардлагатай материалыг үнэн зөв ирүүлэхийг зөвшөөрсөн тухайн аж ахуйн нэгжийн мэдэгдэл;

7. Бэлтгэсэн махыг худалдан борлуулах тухайн аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтны баталсан төлөвлөгөө.

Жич: Хугацаа хоцорсон хүсэлт, бичиг баримтыг хүлээж авахгүй. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)