МАХН-ын нэртэй холбогдох асуудлыг Цэцээр хэлэлцэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Улсын Дээд шүүхээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчл өн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ...нэр,...-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа билээ.

Үндсэн хуулийн цэц энэ са рын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хянан хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)