МАХН-ынхан хүүхдийн живхээр байлдав

Дөнгөж сая “Монгол ньюс” мэдээллийн төвд МАХН-ын хэсэг гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

БГД-ийн МАХН-ын дарга, МЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батмөнх “МАХН-ын удирдлагууд намын гишүүдийнхээ эрх ашгийг уландаа гишгэж, МАН-ын гар хөл болж байгаад харамсаж улмаар намаасаа татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Аливаа намын гишүүд гэдэг өөрсдийн итгэл үнэмшил, үзэл баримтлал, хүсэл зоригоор нэгдсэн хүмүүс байдаг. Хоёр намын төрсөн өдөр буюу эх орончдын өдөр МАН, МАХН хоёр баяраа хамтдаа тэмдэглэж эгэл жирийн иргэд, гишүүддээ хүлээлт үүсгэчихээд эцэс сүүлдээ хийсэн бүх зүйлээ талаар болгож буй. Үүнийг манай намын мянга мянган гишүүд эсэргүүцэж байгаа.  Гишүүдийн хүсэл зоригийг мохоож болдоггүй юм шүү. Дарга нар нь нэгдэж чаддаггүй юм бол гишүүд нь нэгдэж чаддаг гэдгийг баталж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн энэ хуралд ирсэн гишүүд бүгд МАХН-аас татгалзаж байгаааг дахин хэлье” гэлээ.

МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буй хүмүүс:

Тэднийг намаасаа гарч байгаа талаар мэдээлэл хийж байхад МАХН-ын зарим гишүүд хурлын танхимд орж ирсэн бөгөөд "Л.Тэрбишдагвын хүмүүс манай намын нэр хүндийг унагаах сонгуулийн шоу хийж байна" гээд хүүхдийн живх шидчихэв.

Эсэргүүцэгчдийн нэг МАХН-ын гишүүн А.Одончимэг "Би энэ намын гудамжны тэмцлээс эхлээд МАХН гэдэг нэрийг сэргээхийн төлөө зүтгэж яваа хүн. Н.Энхбаяр даргыг хэлмэгдээд явсан үед МАН-аас Л.Тэрбишдагва, Ч.Улаан нар манай намд орж ирэхэд нь мөнгөн аягатай сүү бариад угтаж байлаа. Гэвч Л.Тэрбишдагва өөрийг нь хүндэлдэг байсан намын нөхдөө уландаа гишгэж намаасаа урвасан. Түүнчлэн өнөөдөр намаасаа татгалзаж буй гэх эдгээр хүмүүс бол Л.Тэрбишдагваас ажил авсан түүний гар хөл болсон хүмүүс" гэв.

Дэлгэрэнгүйг доорх видеоноос үзнэ үү.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)