МАХН-МҮАН-ын гомдлыг Цэц сонгуулиас өмнө хэлэлцэнэ

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд өчигдөр 09:00-18:00 цагт Үндсэн хуулийн цэцийн байрны үүдэнд жагсчээ. Тэд “СЕХ МАХНМ ҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшсэн Н.Энхбаяр, С.Нарангэрэл, С.Авирмэд, Э.Батшугар, Н.Санжаадорж нарын таван хүнийг бүртгэж авахаас татгалзсан нь хууль бус үйлдэл болсон.

Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасаар байхад долоо хоногийн туршид хэлэлцэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ. Үндсэн хуулийн цэц шударга үнэнийг хамгаалж, хүний эрхийг хангах ёстой” хэмээн шаардсан байна. Харин үдээс хойш Цэцээс төлөөлөл ирж жагсагчидтай уулзсан гэнэ.

“Бид та бүхний гомдлыг сонгуулиас өмнө хэлэлцэж СЕХ Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн эсэхийг магадлана” гэсэн байна.

 Б.ДЭЛГЭРМАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)