МАХН: Иргэдийн цалинг таван саяд хүргэж, өрх бүрийг орон сууцаар хангана

МАХН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Тус мөрийн хөтөлбөрт "иргэдийг орон сууцжуулах, иргэдийн цалинг таван сая төгрөгт хүргэх" зэрэг нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр тусгасан байгаа аж.

    Мөрийн хөтөлбөрөө танилцуулж тус намын дарга Э.Эрдэнэжамъян ярихдаа “Гурван нам хамтарч “Та бидний эвсэл” нэртэй эвсэл байгуулсан. Бид хамтарч мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. 

    Манай эвсэл "Гурван баялаг" нэртэйгээр мөрийн хөтөлбөрийг боловсруулан хүргүүлж байна. Монгол хүний дундаж цалинг 5 саяд хүргэнэ. Дээр нь монгол өрх бүрийг орон сууцанд амьдруулах таатай нөхцөл боломжийг бий болгоно. Сонгуульд зориулж энэ хөтөлбөрийн боловсруулаагүй, өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрдэмтэн судлаачидтай нийлж, тооцоо судалгаа хийж боловсруулсан мөрийн хөтөлбөр байгаа" гэв. 


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (204)