Махны үнэ 500-1000 төгрөгөөр өсжээ

Нийслэлийн Статистикийн газраас энэ сарын гуравдугаар долоо хоногийн байдлаар Улаанбаатарын дийлэнх дэлгүүр, худалдааны төвд үхрийн цул мах нэг кг нь дунджаар 14 400 төгрөгийн үнэтэй байсан нь өмнөх долоо хоногийнхоосоо 890 төгрөгөөр буюу 6.6 хувиар нэмэгдсэн дүн гэдгийг мэдээлэв. Тодруулбал, дээрх хугацаанд үхрийн ястай мах 560 төгрөгөөр нэмэгдэн, нэг кг нь 12 200, хониных 427-гоор өсөн, 10 100 орчим төгрөгт хүрчээ. Харин хонины цул махны үнэ долоо хоногийн хугацаанд кг нь 76 төгрөгөөр хямдарч, 9500 болсон байна. Тэгвэл ХХААХҮЯ-ны мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн баасан гаргийн байдлаар “Хүчир шонхор” захад хонины цул мах кг нь 11 500, ястай нь 6500-8500, үхрийн цул нь 13 000-17 000, ястай нь 7000-11 000 төгрөг байв. Энэ нь долоо хоногийн хугацаанд хонь, үхрийн махны үнэ кг тутамдаа 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн дүн аж.

Бэлтгэсэн: С.Дулам


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)