Махны үнэ буурчээ

Улаанбаатарт энэ сарын эхний долоо хоногт үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 0.7-0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байсныг нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Тодруулбал, үхрийн ястай мах нэг кг нь 109, цул нь 102 төгрөгөөр хямдарсан аж. Энэ хугацаанд хонины махны үнэ төрлөөсөө хамаарч 0.7-1.4 хувиар мөн буурсан байна. 

Иргэдийн хэрэглээний сагсны 10 орчим хувийг дангаараа бүрдүүлэгч мах, махан бүтээгдэхүүний үнэ зургадугаар сар гарсаар ийнхүү буурах хандлагатай байгаа ч тавдугаар сарын инфляцын дүнд түлхүү нөлөөлсөн байх талтайг анхаарах хэрэгтэй. Учир нь махны үнэ тавдугаар сарын эхний хагасаас эхлэн дөрөвдүгээр сарын мөн үеийнхээс 25 орчим хувиар нэмэгдсэн. Ингэснээр нэг кг үхрийн мах 14-16, хонины мах 10-12 мянган төгрөгт хүрсэн билээ. Харин өчигдрийн байдлаар “Хүчит Шонхор” захад нэг кг үхрийн мах 10-13, хониных 9-10 мянган төгрөгийн үнэтэй байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)