Махны хэрэглээгээ багасгавал хорт хавдартай болох эрсдэл эрс буурна

Эмэгтэйчүүд махны хэрэглээгээ багасгах нь бүдүүн гэдэсний хорт хавдартай болох эрсдэлийг үлэмж хэмжээгээр буурахыг Их Британийн Лидийн их сургуулийн эрдэмтэд тогтоов. Эрүүл мэндийн “MedicalXpress” цахим хуудсанд энэ тухай мэдээлжээ. Судалдаанд Англи, Уэльс, Шотландын оршин суугч 32 147 эмэгтэйг хамруулсан аж. Дунджаар 17 настай тэдгээр эмэгтэйгээс 1995-1998 онд бүдүүн гэдэсний хорт хавдрын 462 тохиолдол бүртгэгдсэн байна. Дэлхийд 2030 он гэхэд бүдүүн гэдэсний хорт хавдрын 20 сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдэх гэнэ. Цагаан хоолтон болбол энэ тоо 20 хувиар буурах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)