Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь хадгалаарай

Аюулгүй хүнсний энгийн таван түлхүүр хэмээх зөвлөмж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасныг хүргэж байна.

1. Гараа тогтмол угаахын зэрэгцээ хоол хүнс бэлтгэх сав суулгаа угааж цэвэрлэх, гал тогоонд шавж, мэрэгч гэх мэт амьтан үүрлэхээс сэргийлэх зэргээр ариун цэвэр сайтар сахих нь нян, бичил биетүүд өсөж үржих, тархахаас сэргийлнэ.

2. Түүхий болон боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалахаас гадна мах, ногоо, жимс хэрчдэг мод, вандан тусдаа байх ёстойг мартаж болохгүй. Түүнчлэн мах хэрчдэг модыг ч бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусдаа хадгалах нь чухал.

3. Ногоог чанаж хэрэглэх, хоол хүнсийг 30 минутаас багагүй хугацаагаар чанах гэх мэтчилэн гүйцэд боловсруулж хэрэглэвэл нян, бичил биетүүд үхдэг.

4. Чанаж боловсруулсан хоолыг удаалгүй идэх ба тасалгааны температурт хоёр цагаас илүү хадгалахгүй байх, мөн хүнсний бүтээгдэхүүнийг зохих хэмд, зааврын дагуу хөргөгчинд хадгалж хэвших нь зүйтэй.

5. Цэвэр, аюулгүй ундны ус бол хүний эрүүл байх гол үндэс гэж болно. Тиймээс усыг буцалгаж хэрэглэх, ус авах, хадгалах савыг тогтмол цэвэрлэх хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)