"Матрикс" киноны үргэлжлэл хийгдэнэ

1999 онд маш зоримог өвөрмөц шийдэлтэй “Матрикс” уран зөгнөлийн гурамсан кино бүтээлийн эхний анги дэлгэцэд гарч тэр жилийнхээ хамгийн шилдэг кино болж байсан билээ. Тэгвэл хорин жилийн дараа уг киноны үргэлжлэлийг буюу “Матрикс 4”-ийг “Warner Brothers” кино студи хийх болсон байна. Урьдчилсан байдлаар кино 2021 оны зун дэлгэцэд гаргахаар төлөвлөжээ. Шинэ “Матрикс”-т Киану Ривз, Керри Энн-Мосс нар (Нео, Триннити) тоглох нь бараг тодорхой болоод байгаа ажээ. Харин Лоуренс Фишборн эл төсөлд оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Киноны найруулагчаар мэдээж өмнөх гурван “Матрикс”-ыг найруулсан Лана (өмнө нь Ларри гэдэг нэртэй эрэгтэй байсан бөгөөд 2012 онд хүйсээ сольж Лана гэгдэх болсон) Вачовски ажиллах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)