Мастeруудын олон улсын гүйлтийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан мастeруудын олон улсын гүйлтийн  V  их наадмын 40-49 насны ангилалд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, бэлтгэл ахлах ахлагч Д.Ариунжаргал мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээний 40-49 насны ангилалд олон улсын 20 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорин, аваргуудаа шалгаруулсан байна.  Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог тэргүүний шилдэг алба хаагчдын нэг юм 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)