Маршалын зээ охин Ч.Халиуныг хүлээн авлаа

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын хувьсгал, МАН-ыг үндэслэгч анхны долоогийн нэг, маршал, өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан маршалын зээ охин Ч.Халиуныг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. 

МАН-ын дарга М.Энхболд "Маршал Х.Чойбалсан бол орчин цагийн ардын арми, батлан хамгаалах салбарыг үндэслэгчдийн нэг байсан. 1921, 1939 онд эх орноо харийн булаан эзлэгчдээс чөлөөлж, 1945 онд эх орноо тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг хүлээн зөвшөөрүүлсэн манай эх орны түүх нь маршал Х.Чойбалсангийн түүхэн үүрэг, гавьяа замналтай салшгүй холбоотой, хойч үеийн бахархан дуурсах үйлс мөн юм. Маршалын мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан танд болон таны төрөл төрөгсдөд МАН-ын дарга болон МАН-ын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс  талархал илэрхийлье" хэмээв.

Энэ үеэр Маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Халиун өвөөгийнхөө үйл хэргийг мөнхжүүлэх, олон нийтэд таниулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)