Маргааш "Улаанбаатарын яриа хэлэлцээ" VI олон улсын бага хурал болно

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурал маргааш буюу энэ сарын 05-нд эхэлнэ.

"Новотел" зочид буудалд хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралд дотоод, гадаадын нийт 200 орчим төлөөлөгч, эрдэмтэн, судлаач оролцох юм. Бага хурлын нээлтэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон БНСУ, БНХАУ, Канад, ХБНГУ зэрэг зарим улсын Засгийн газрын төлөөлөгчид үг хэлэх ба Монгол Улсын Ерөнхийлөгч болон НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн даргаас ирүүлсэн илгээлтийг холбогдох албаны хүмүүс танилцуулна.

VI бага хурлын хүрээнд “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчин: Боломж ба сорилтууд”, “Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа, өрсөлдөөний динамик” гэсэн үндсэн хоёр хурал болно. Мөн “Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв”, "Зүүн хойд Ази дахь хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн залуучууд, энх тайван, аюулгүй байдал” гэсэн гурван салбар хуралдаан болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)