Маргааш “Зүрх зогсохгүй” кино нээлтээ хийнэ

“Скин” интертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус бүтээл нь арванхоёрдугаар сарын 2-нд буюу маргааш “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театруудын дэлгэцнээ албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

Хип хоп урлагийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчид тус бүтээлд дүр бүтээж байгаа гэдгээрээ онцлогтой аж. Мөн энэ бүтээлийн найруулагчаар “Скин” интертайментийн найруулагч А.Анар ажиллаж гол дүрд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олны танил болсон Б.Энхтүвшин тоглосон бол тулсах дүрд “Ice top” хамтлагийн Боогийн буюу Б.Чулуунбаяр, “Out law” хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Навчаа зэрэг уран бүтээлчид оролцон тогложээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)