Маргааш бүх нийтээрээ ХИЧЭЭХ ӨДӨР

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хоногт 15-20 хүн гэмтэж, 1-2 хүн амь насаа алдаж байна. Харин жилд 600 орчим хүн амь насаа алддаг гэх харамсалтай тоо баримт бий.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас 11 дүгээр сарын 29-ний өдрийг зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" болгон зарлаад байна.

Хичээх өдрөөр 11:00-11:10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хааж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ хийх юм. Мөн зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлнэ.

Тиймээс маргааш хүн бүр дор бүрнээ хичээж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)