Маргааш буюу Хүүхдийн баярын өдрийг АВТОМАШИНГҮЙ ӨДӨР болголоо

Маргааш буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг АВТОМАШИНГҮЙ ӨДӨР болгохоор шийдвэрлэсэн байна. Хязгаарлалт 07.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд зөвхөн хотын төвийн замд үйлчлэх аж. 

Захирамжид зааснаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж: 

  • Д.Сүхбаатарын талбай, 
  • Цэцэг төвийн уулзвар, 
  • Боловсролын их сургууль, 
  • Цаг уурын уулзвар, 
  • Амарын гудамж, 
  • Туушингийн баруун уулзвар, 
  • Олимпийн гудамж, 
  • Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 1-ний өдрийн 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)