МАН-ын үүдэнд хагас нүцгэн эмэгтэйчүүд жагсав

МАН-ын байрны гадна ''Иргэдийн шударга шүүх'' ТББ-ын дэргэдэх ''Ээжүүдийн холбоо''-ноос хагас нүцгэн жагсаж, хүргүүлсэн шаардлагынхаа хариуг нэхэж  дотогш оруулахыг шаарджээ.  МАН-ын хуулийн зөвлөх эдгээр эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзсан байна. 

Эдгээр эмэгтэйчүүд  2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн боловч одоо хүртэл хариу өгөөгүй тул өнөөдөр ингэж шаардлагын хариуг нэхжээ.  "Амьдралаа залгуулдаг бизнесийг нь улсаас албадан устгаж байгаа тул өвлийн хүйтэнд хагас нүцгэн зогсохоос аргагүйд хүрлээ" гэдгээ мэдэгдэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)