МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан ажиллуулахаар боллоо

Өнөөдрийн /2020.06.30/ УИХ-ын Анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх гэж байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргыг нэр дэвшүүлнэ” хэмээн заасан. Энэ дагуу МАН-аас УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ.

Сонгуулийн дүнгээр үнэмлэхүй олонх болсон МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Улсын Их Хурлын даргаар Г.Занданшатарыг 100 хувийн саналаар улираан ажиллуулахаар боллоо. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)