МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдлоо

Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгчид намын даргаа сонголоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус тус нэр дэвшүүлсэн юм. Санал хураалтын дүнгээр У.Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн саналаар тэргүүлсэн байна. Энэ талаар МАН-аас дөнгөж сая албан ёсоор зарлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)