МАН-ын бүлэг хуралдах санал гаргаж, чуулганы хуралдаан дахин хойшиллоо

Чуулганы хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд удирдан явууллаа. Оны өмнө УИХ-ын чуулган долоон удаа хойшилсон бөгөөд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардсан нэр бүхий 40 гишүүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хууль зүйн үндэслэлгүй хэмээн хэлэлцээгүй.  Тэгвэл өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Өнөөдрийн чуулганы хуралдааны өмнө манай бүлэг ойрын үед үүсээд байгаа асуудлаар ярилцах учир чуулганыг хойшлуулж өгнө үү" гэсэн юм. УИХ-ын дарга М.Энхболд саналыг хүлээн авч, үдээс өмнөх хуралдааныг түр хойшлууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)