МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийн хүлээн авсангүй

Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан байдаг. Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, уг асуудлыг хэлэлцэн, хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдэлд санал нэгдсэн байна.

Харин нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн шаардлагыг хүлээн авахаар болжээ.

Түүнчлэн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар хэлэлцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)