МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзлээ

Өнгөрсөн есдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд хориг тавьсан билээ. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. 

Хуралдаанд оролцсон гишүүд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахаас татгалзаж, Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)