МАН-ын Бага хурал 84.6 хувийн ирцтэй эхэллээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ. Тэгвэл нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой. 

Энэ хүрээнд МАН-ын Бага хурал 84.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг шадар сайд Ө.Энхтүвшин даргалан явуулахаар болов. Улмаар хуралдааны журмыг танилцууллаа. Тодруулбал, гурван цаг тутамд 15 минут завсарлах зарчмаар асуудлаа шийдэж дуустал хуралдааныг үргэлжлүүлэхийг мэдэгдэв.  Улмаар нэр дэвшүүлэх ажиллагааг хаалттай хэлэлцэх дотоод журмын төслийг танилцуулж, гишүүдийн саналаар баталлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)