МАН: УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулна

МАН-ын Бага хурал завсарлаад дахин хаалттай хуралдаж эхэллээ. Ингэхдээ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулна хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, МАН-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байгаа бөгөөд одоогийн байдлаар 40 орчим гишүүн үг хэлэх юм байна. Нэг гишүүн ойролцоогоор 5 минут үг хэлэх гэнэ. Үүний дараа М.Энхболд даргыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулах юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)