МАН: Иргэд та бүхэн 1000 төгрөг гэлтгүй хандив өгч, бидэнд сэтгэлийн дэм өгөөрэй

Монгол ардын нам УИХ-ын ээлжит сонгуульд зарцуулагдах санхүүжилтээ босгох үүднээс хандивын аян зарлалаа.

Хэвлэлийн хурлын үеэр нэр дэвшигч Х.Булгантуяа "Манай нам энэ жилийн сонгуульд аль болох боловсролтой залуу хүмүүсээ нэр дэвшүүлэхээр болж байгааг та бүхэн мэднэ. Энэ сонгуульд эмч, банк санхүүгийн салбарын боловсон хүчнээ дэмжиж, нэр дэвшүүлсэн. МАН жилийн жилд хандивын аян өрнүүлдэг. Намынхаа гишүүдээс авсан 1000, 5000 төгрөг ч багадахгүй бидэнд дэмжлэг болсоор ирсэн. Нэр дэвшигчид удахгүй хандивын дансаа зарлана" гэв.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "МАН дэнчин авсан гэх хуурамч мэдээлэл тарсан. Энэхүү мэдээллийг энэ ташрамд албан ёсоор няцааж байна. Хуульд заагаагүй дэнчин, хураамж авахгүй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь намын даргадаа үүрэг чиглэл өгдөггүй. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд бүгд гарын үсэг зурснаар албан ёсных болдог. Гэтэл хэвлэлээр яваад байгаа хуурамч мэдээлэл дээр Ерөнхий нарийн бичгийн дарга нь намын даргадаа үүрэг чиглэл өгсөн байгаа юм. Зөвхөн энийг харахад л хуурамч баримт байна гэдэг нь харагдана" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (49)