МАН-аас нэр дэвшигчдийн 25 хувь нь эмэгтэйчүүд байна гэв

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, -Манай нам УИХ-ын сонгуульд оролцсон сургамждаа дүгнэлт хийж, орон нутгийн сонгуульд оролцох шинэ хөтөлбөр боловсруулсан. Төв аппаратын бүтэцдээ өөрчлөлт оруулж Хэрэг эрхлэх газар байгууллаа. Манай нам орон нутгийн сонгуульд “Ард түмнээсээ сонгоё. Намын гишүүдээ сонсоё” гэсэн уриатай орж нэр дэвшигчдээ тодруулж дуусаж байна.

Хэдийгээр орон нутгийн сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгаагүй ч бид дагуу нэр дэвшигчдийн 25 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн дотоод журмаа баримталж байна. Манай нам сумын Засаг даргыг ард иргэдийн санал дээр тулгуурлан тодруулах хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьсан. Түүнд сум, хорооны Засаг даргыг ард иргэдээс шууд сонгоно. Багийн Засаг даргыг сумын Засаг даргад томилно гэсэнбайгаа. Энэ бол иргэдээрээ асуудал шийдүүлдэг шинэ зарчмыг орон нутагт нэвтрүүлэх гэж буй шинэ хэлбэр юм” гэлээ.

Ийнхүү улс төрийн намууд орон нутгийн сонгуульд анхаарлаа хандуулж эхэлжээ.


 Б.ЭЛДЭВ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)