"Манзушри" түүхэн дурсгалт цогцолбор "Гурван орон"-той болно

УИХ-ын дарга асан М.Энхболдын санаачилгаар "Манзушир" хийдийг соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор төв болгохоор болсон. Тэгвэл уг цогцолборын төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийж байна.

Уг төслийн гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа бөгөөд хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлаж хөгжүүлэх ба шинээр тодорсон Манзушир хутагтын номын өргөөг байгуулахаар төлөвлөжээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын орноос Цэцээ гүний оргил хүртэлх 5.6 км, Баруун ширээт 6.3 км, Зайсан толгой 4.7 км үргэлжлэх нийт 17.4 км үргэлжлэх Cable car буюу дүүжин гүүр байгуулахаас гадна явган аялалын амралтын цэгүүдийг байгуулах юм. Хэрвээ ингэж чадвал жилд 1.3 сая жуулчинг татаж чадна хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Өөрөөр хэлбэл, дүүжин гүүр нь 6.1 метр секундын хурдтайгаар явах бөгөөд Зайсангаас Цэцээ гүний орой хүртэлх зайг ердөө 13 минутад туулах судалгааг гаргажээ.

Түүнчлэн "Манзушир" цогцолборыг байгуулахын тулд одоогийн хамгаалалтын бүсийг 12 га талбайгаар нэмэгдүүлж, 49 га болгох аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)