Мандат хуваарилсан нь

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг саяхан тэмдэглэсэн. УИХ-ын түүхийг өгүүлсэн хэд хэдэн ном хэвлэгдсэн юм даг. Харин 1992-1996 оны Парламентын талаар АИХ-ын дарга, тухайн үеийн УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожавын бичсэн “Монгол Улсын Их Хурал. 1992-1996 он”-оос өөр ном гарсангүй. Түүний номын “Наргиантай, найрагтай нэг ангийнхан” бүлгээс толилуулж байна. Дашрамд сонирхуулахад, Ж.Гомбожав гуай хэд хэдэн номын автор юм билээ. “УИХ-ын гишүүний мандатыг хэзээ хуваарилсан тухай тэр үед “үлгэр” зохиосон юм. Чухам зохиогч нь хэн болохыг мэдэхгүй байна” хэмээн Ж.Гомбожав гуай яриад хэрхэн “мандат” хуваарилсан тухай ярьж өгөв.

Тарвага Бямбадоржийг мөндөл байхад

Тарч Бямбажавыг өмгөөлөгч байхад

Нойргүй Шаалууг унтдаг байхад

Нохой Зэнээг сураггүй байхад

Улаан Гомбожавыг аймагт байхад

Уруул Ганболдыг сонинд байхад

Дархад Данзанг лонхонд байхад

Дашцэрэн гишүүнийг бүжгэнд байхад

Манж Дагвасүрэнг колони байхад

Мантуу Базарсадыг гурил байхад

Хасаг Султаныг хүүхэд байхад

Хурандаа Жалбжавыг гоожуур байхад

Мэлхий Норовсамбууг яаманд байхад

Мэхт Мандахыг “яланд” байхад

Нямзагд гишүүнийг оюутан байхад

Нямдоржийг хэдрэгэ байхад

Том Тогтохыг тоодгор байхад

Тоодгор Төмөрийг можгор байхад

Буриад Ган-Өлзийг хөвүүн байхад

Бух Мэндбилэгийг худагт байхад

Гүзээ Дэлгэрцэцэгийг гоолиг байхад

Гүндэнбалыг нусгай байхад

Бажгар Жадамбааг толигор байхад

Батмөнхийн толгойг даахьтай байхад

Доктор Алагааг “даалимба” байхад

Донхор Чунагийг маарамба байхад

Эрэвгэр Гомбыг эвлэлд байхад

Эрүү Алзахгүйг комсомолд байхад

Соосгор Батбаатарыг цэцэрлэгт байхад

Сонгуульт Товуусүрэнг дрож байхад

Данхар Болдбаатарыг сурагч байхад

Далайхүү зайранг банди байхад

Янаг Чукаг найруулагч байхад

Ярдаг Базархүүг нярав байхад

Хурцын хөлийг тэгш байхад

Хуулийн Шаравыг шилгүй байхад

УИХ-ын гишүүдийн мандатыг хуваарилсан гэж үргэлжилдэг юм гэв.

Г.Энх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)