“Мандал даатгал”-ын хувьцааг 272.3 сая төгрөгөөр арилжжээ

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Мандал даатгал” компанийн 6.18 сая ширхэг хувьцааг өнгөрсөн лхагва гарагт хаалттай нөхцөлөөр арилжжээ. Уг багцын арилжааны хэлцлийн дүн 272.3 сая төгрөг болсон байна. Тус компанийн нэгж хувьцааг 44 төгрөгөөр худалдан авсан нь зах зээлийн ханшаас нь 4.2 хувиар өсгөж үнэлсэн хэрэг юм. Хувьцаагаа олон нийтэд борлуулснаас хойш ийм өндөр хэмжээний хэлцлээр тус компанийн үнэт цаасыг арилжиж байгаагүй аж. “Мандал даатгал” 2018 онд олон нийтийн компани болсноос хойш хувьцааных нь ханш дээд тал нь 55 төгрөгт хүрч байв. Хувьцааных нь ханш унасан ч харьцангуй тогтвортой байгаа компани юм. Эл компанийн хувьцааны ханш одоогоор 42.03 төгрөгт хүрч, зах зээлийн үнэлгээ нь 26.3 тэрбум болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)