Манай 9 жүдочоос сэргээшийн шинжилгээ авчээ

Рио-2016 олимпийн наадмын үеэр WADA буюу Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг гэнэтийн шалгалт, сэргээшийн шинжилгээ байнга авсаар байна.

Олимпийн тосгонд байрлаж байгаа албан ёсны албан хаагчид тамирчдын байранд нэвтэрч мандатыг нь шалгаж гэнэтийн байдлаар шинжилгээ авч байна. Урьдчилсан байдлаар хэнээс авахыг нь хэлэхгүйгээр шууд тамирчдын өрөөнд орох, хоолондоо орж байхад нь, тосгон дотор явж байхад гээд ямар ч тохиолдолд шууд дагуулж яван шинжилгээ авч байгаа аж. Монголын жүдочдоос гэхэд тэмцээний өмнө есөн жүдочоос сэргээшийн шинжилгээ авсан гэнэ.

Монголын багийн Риогийн дэвжээнд хүчээ сорьж байгаа 43 тамирчинд эмнэлгийн баг зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм.

Дашрамд дуулгахад, Хятадын усан сэлэлтийн тамирчнаас допинг илэрсэн байна. Харин энэ тамирчин үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд В пробонд орохоор болсон ч түүнийг тэмцээнээс хасах магадлал өндөр байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)