Манай Э.Харцага өндөрт “нислээ”

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд зарласан “Ардчилал бидэнд юу өгөв” сэдэвт нийтлэлийн уралдаанд тэргүүлсэн сэтгүүлчид өчигдөр шагналаа гардан авлаа. Уралдаанд 34 бүтээл ирүүлснээс “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага ээжийнхээ тухай бичсэн “Ардчиллын бичээч” дурсамж хөргөөрөө тэргүүн байрын эзэн болов. Удаах байрт манай сонинд ажиллаж байсан сэтгүүлч Х.Уянга “Ардчилал бидэнд аавыг минь өгсөн” ярилцлагаараа шалгарлаа. Гуравдугаар байрыг “Ардчилал таймс”-ын Б.Бямбасүрэн “Төв Азийн зүрхэнд зүг чиг болж дүрэлзсэн ардчиллын галаа бөхөөх учиргүй” нийтлэлээрээ хүртэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)