Манай улсын 56.5 мянган иргэн 1 сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай байна

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Түүнд дурдсанаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны 2 дугаар улиралд нийт 37.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 576.5 мянган ажиллагчид хамрагдсан байна. Эдгээр ажиллагчдын 28.1 мянга буюу 4.9 хувь нь 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 57.9 мянга буюу 10.1 хувь нь 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 100.8 мянга буюу 17.5 хувь нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 205.7 мянга буюу 35.6 хувь нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 103.2 мянга буюу 17.9 хувь нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай, 24.3 мянга буюу 4.2 хувь нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай, 56.5 мянга буюу 9.8 хувь нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна. Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл, 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид өмнөх улирлынхаас 2.4 мянгаар, 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.3 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.4 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 10.6 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 7.7 мянгаар, 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.3 мянгаар, 1500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 2.5 мянгаар нэмэгдсэн байна. Харин 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.8 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.9 мянгаар буурсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)