Манай тамирчид дэлхийн есөн дээд амжилтыг шинэчилжээ

Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн Улаанбаатар хотод гурван өдөр үргэлжлэн, өчигдөр дуусав. Олон улсын их мастер, “Гиннесийн ном”-д бичигдэх болсон Э.Лхагвадулам, Н.Мөнхшүр, Н.Энхшүр тэргүүтэй 108 тамирчин оролцсон тэмцээний үеэр манай амьд “компютер”-ууд дэлхийн есөн дээд амжилтыг шинэчилжээ. Гиннесийн дээд амжилт эзэмшдэг, дэлхийн аварга Н.Мөнхшүр хоёртын тоолол, тооны марафон, олон багц хөзөр, өсвөр үеийн дэлхийн аварга, дэлхийн өсвөр үеийн 10, насанд хүрэгчдийн хоёр дээд амжилт эзэмшдэг Э.Лхагвадулам хоёртын тоолол, олон багц хөзөр, дэлхийн аварга Ш.Наранбат хоёртын тоолол, түүхэн үйл явдал, залуу тамирчин Г.Мянганбаяр зураг, түүхэн үйл явдал төрөлд дэлхийн дээд амжилтыг ахиулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)