Манай оюутан сагсчид дэлхийн аваргын төлөө тоглоно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны ДАШТ БНХАУ-д үргэлжилж байна. 10 орны баг өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нар оролцож буй.

 “В” хэсэгт багтсан Монголын сагсчид хагас шигшээд Ливаныг багийг 21:18-аар хожиж, мөнгөн медалийн болзол хангалаа. Манай залуус дэлхийн аваргын төлөө Франц, БНХАУ-ын багийн аль хожсонтой тоглоно.

Монголын баг эхний тоглолтуудад БНХАУ-ыг 12:11, Малайзыг 18:6-аар хожсон ч Унгарын багт дийлдэн шигшээ наймд үлдсэн. Улмаар манай залуус Австралийн хүчирхэг багийг 19:12-оор хожиж, хагас шигшээд шалгарч, мөнгөн медалийн төлөө өрсөлдөх болзол хангасан юм.

Манай сагсчид өнгөрсөн жилийн оюутны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, ДАШТ-д хүч сорих эрх өвөртөлсөн  билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)