Манай марафончид амжилттай барианд орлоо

“Рио-2016” олимпийн хөнгөн атлекийн тэмцээний марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн тэмцээн боллоо. Тус төрөлд манай ОУХМ Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар хурд сорив. Марафончид 42 км замыг туулсан бөгөөд гурав дахь олимпдоо оролцсон Л.Отгонбаяр 2.45.55 секундийн амжилтаар 85 дугаар байрт, олимпийн наадамд анх удаа уралдсан Б.Мөнхзаяа 2:43.55 секундийн амжилтаар 72 дугаар байрт шалгарав. Тус төрөлд Кенийн Ж.Сумгон түрүүлсэн бол Бахрайны Е.Кирва, Этиопийн М.Дибаба нар удаах байрт шалгарав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)