Мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар олгож эхэллээ

Манай улс энэ оноос эхлэн мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар олгох болсон. Энэ санаачилгыг орон нутагт амжилттай хэрэгжүүлж эхэлсэн талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Ингэснээр иргэд Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж (МЭҮН)-д очиж бүртгүүлэн, гэрчилгээ авах хүсэлтээ сум, дүүргийнхээ харьяа Мал эмнэлгийн тасгийнханд цахимаар илгээх юм. Гэрчилгээг баталгаажуулж, МЭҮН-ээр дамжуулан иргэнд хүргэх аж. Гэрчилгээнд зөвшөөрөл олгосон малын эмч болон малчны нэр, хаягаас гадна малын нас, зүс, хүйсийн талаарх мэдээллийг зайлшгүй багтаах ёстой. Мөн нядалсан, тээвэрлэх гэж буй малынхаа зургийг ч цахим хэлбэрээр хавсаргах юм.

Бэлтгэсэн: Г.Дамдинсүрэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)