Мал амьтны галзуу өвчин илт идэвхжиж байна гэв

Улсын хэмжээнд, тэр дотроо Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл аймагт сүүлийн гурван жил мал амьтны галзуу өвчин илт идэвхжиж байна. Одоогоор Архангай аймгийн Хашаат сумын Баян, Номгон багд үхэр, Өгийнуур болон Цэнхэр суманд нохой галзуурсан гэж аймгийн мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч Г.Мөнгөнхөлөг хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

Хорио цээрийнхэн галзуурсан амьтадыг устгаж, голомтыг шуурхай ариутгаж байгаа аж. Иргэд галзуугийн сэжиг илэрсэн амьтныг цаг алдалгүй холбогдох газруудад мэдэгдэхээс гадна өөрсдөө халдвар авахаас болгоомжлох учиртай юм.

Чоно, үнэг, хярс зэрэг зэрлэг амьтны шүлс үсэнд галзуугийн нян тээгдэж явдаг. Жишээ нь, энэ оны дөрөвдүгээр сарын хоёронд Цэнхэр сумын Орхон багд галзуурсан нохой сарын өмнө нь үнэг барьсан байна. Галзуугаар өвчилсөн газруудад сумдын Засаг даргын захирамжаар “Хорио цээр”-ийн дэглэм тогтоогоод ажиллаж байна. Зэрлэг амьтнаас үүдэлтэй галзуугийн тохиолдол нэмэгдэх болсонтой холбогдуулан Архангай аймгийн онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлэг гаргалаа. Нэмж өвчилсөн мал амьтан гараагүй учир хорио цээрийг дөрөвдүгээр сарын 19-нд цуцалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)