Малын хулгай их байна

Дорнод аймгийн сум дундын 10 дугаар шүүх өнгөрсөн онд 452 хүнд холбогдох 268 эрүүгийн хэргийг хүлээн авч 304 хүнд холбогдох 221 хэргийг хянан шийдвэрлэжээ. Бусад  хэргийн тухайд мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох, цагаатгах байдлаар шийдвэрлэсэн байна.

Шийдвэрлэсэн хэргийн 30,7 буюу хамгийн өндөр хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэг эзэлж байгаагийн дотор дийлэнх нь малын хулгай гэмт хэрэг юм. Энэ төрлийн хэрэгт 139 хүн холбогдож, 92 хүнд хорих ял ногдуулжээ.
Шийдвэрлэсэн хэргийг өмнөх онтой нь харьцуулбал хүнийг санаатай алах, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах, дээрэм, танхайн гэмт хэрэг өссөн дүнтэй байна. Харин бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүчингийн хэрэг буурчээ.
Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн маргааны 75  нь гэрлэлтээ цуцлуулах, 17 нь эцэг тогтоолгох, 11 нь хүүхдийн тэтгэмж гаргуулах маргаан байна.
Шүүхээр шийдвэрлэсэн хэрэг маргааны  тухайд, улсын тэмдэгтийн хураамж, захиргааны зөрчил гаргасан этгээдэд ногдуулсан төлбөр, гэмт хэрэг үйлдсэн 6 хүнд ногдуулсан торгуулийн ялын гээд нийт 70 гаруй сая төгрөгийг улсын орлогод оруулжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)