Малын хулгайч нар хилчид рүү бууджээ

Завхан аймаг дахь хилийн цэргийн 0277 дугаар ангийн Хачигийн заставын орчмоор өнгөрсөн сарын 28-нд хоёр хүн ОХУ-ын талаас хил даван, манай улсын нутагт нэвтэрсэн байна.

Тэд Баянтэс сумын малчин С-ийн найман адууг хулгайлан хөөж, улмаар улсын хил давуулахаар явж байгаад хилчидтэй таарчээ.

Тэднийг зогсоохыг оролдсон боловч хилчдийн өөдөөс хэд хэдэн удаа буудаад адуугаа орхиж, хил давж зугтсан байна.

Хилчид хулгайд алдагдах гэж байсан найман адууг эзэнд нь хүлээлгэн өгсөн бөгөөд малын хулгайч хилчид рүү гал нээсэн талаар ОХУ-ын талд мэдээлж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагад нь мэдэгджээ.

Г.Равжаа

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)