Малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүлсэн байна

Малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн 11 иргэнийг өчигдөр баривчилжээ. Нийт 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна. Эдгээр бүлэг иргэдийн зарим нь удаа дараа хулгайн гэмт хэрэгт холбогдож байжээ. Тэд малыг бэлчээрт нь нядалж, ченжүүдэд худалдаалдаг байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлж хэргийг мөрдөн шалгаж буй. 28-45 насны эдгээр этгээд Төв аймгийн Эрдэнэсант, Архангай аймгийн харьяат хүмүүс байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)