Макрон НАТО-ийн "тархи үхжиж" байгааг мэдэгдлээ


НАТО эвслийн хүрээндээ зохицуулалтаа бүрэн алдсан тул үүнийг "тархины үхжилт" гэж тодорхойлох аж. Энэ талаар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Пүрэв гарагт “The Economist” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр ярьжээ. “Бидний одоо харж байгаа зүйл бол НАТО-ийн “тархины үхжилт”. АНУ болон түүний холбоотнуудын хоорондох стратегийн шийдвэр ямар ч зохицуулалтгүй болж” гэж түүний хэлснийг тус хэвлэл иш татжээ. НАТО-гийн гишүүн Туркийн талаас явуулж буй зохицуулагдаагүй түрэмгий үйлдлийг ч үүнд тооцож болно гэж Францын удирдагч үзэж байна. Мөн тэрбээр Европын орнууд бие даасан геополитик хүчин гэж бодож эхлэх хэрэгтэй, тэгэхгүй бол бид “хувь заяагаа хянаж чадахгүй болно" гэж тэмдэглэжээ. Тэрээр өмнө нь Сирийн хойд хэсэгт явуулж буй Туркийн цэргийн ажиллагааг Баруун болон НАТО-гийн тус бүс нутагт гаргасан томоохон алдаа гэж тодорхойлсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)